Friday, December 6, 2013
НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ-УРЛАХУЙН УХААН
Та бүхэн Нээлттэй хичээл-Урлахуйн ухаан сэтгүүлийг Улаанбаатар хотод дараах дэлгүүрүүдээс худалдан авч болно.
- Улсын их дэлгүүрийн 6 давхар МАЖЕСТИК номын дэлгүүр
- 3-р хорооллын эцэст байдаг ОРГИЛ дэлгүүрийн 2 давхрын номын дэлгүүр
- ИНТЕР номын дэлгүүр
- МУБИС-ийн А байрны 1 давхрын номын мухлаг болон бусад номын дэлгүүрүүд
Харин орон нутгийн иргэд МОНГОЛ ШУУДАН-гаар захиалан авч болно.
Лавлах утас 99089233
Tuesday, May 21, 2013
Нээлттэй хичээл - Шинэ жилийн гар урлал
Гар урлал, дизайны "Нээлттэй хичээл" сэтгүүлийн Нээлттэй хичээл - Шинэ жилийн гар урлал тусгай дугаар хэвлэгдэн гарлаа.
Энэ дугаарт:
- Шүр сувсан урлалаар ээмэг, цасан ширхэг хийх арга
- Гоёлын даашинзаа сонгох арга, зөвлөгөө
- Гоёлын даашинз эсгэж, оёх арга, бэлэн эсгүүр
- Хувцасны загвар зурах арга
- Цаасан хайчилбар: Шинэ жилийн 3D ил захидал хийх аргууд, бэлэн цаастайгаа
- Цасан ширхэг, цасан охид цаасан хайчилбар хийх арга
- Даавуу, хиймэл үс, эсгийгээр гэрийн шаахай хийх арга, бэлэн эсгүүртэйгээ
- Дэгээ зүүний сүлжмэл
- Шинэ жилийн баярын ширээгэ чимэглэх арга, зөвлөгөө
- Хаягдал материал- Шинэ бүтээл. Гэрлийн шилийг дахин ашиглах нь
- Хэрээсэн хатгамал зэрэг олон сонирхолтой, даган дуурайж хийж болох аргачлалууд гарсан болно.
Та бүхэн Нээлттэй хичээл-Урлахуйн ухаан сэтгүүлийг Улаанбаатар хотод дараах дэлгүүрүүдээс худалдан авч болно.
- Улсын их дэлгүүрийн 6 давхар МАЖЕСТИК номын дэлгүүр
- 3-р хорооллын эцэст байдаг ОРГИЛ дэлгүүрийн 2 давхрын номын дэлгүүр
- ИНТЕР номын дэлгүүр
- МУБИС-ийн А байрны 1 давхрын номын мухлаг болон бусад номын дэлгүүрүүд
Харин орон нутгийн иргэд МОНГОЛ ШУУДАН-гаар захиалан авч болно.
Лавлах утас 99089233
Saturday, May 11, 2013
Цаасаар хэрхэн гоёл чимэглэл, зүүлт хийх вэ?
Цаасаар гоёл чимэглэлийн зүйл хийх гэж үү? Тэгэлгүй яахав. Гоёл чимэглэлийн зүйлийг заавал алт мөнгөөр хийдэг гэж үү? Цаасан материалаар хаана ч байхгүй гоё сайхан дизайн загвартай эдлэл, чимэг зүүлт, моодны аксессуар, урлагийн бүтээл ч зохион бүтээж хийж болно.
Цаас
нь гоёл чимэглэлийн эд зүйлс хийхэд огт тохиромжгүй материал мэт санагдаж
болно. Тэгвэл цаасыг янз бүрийн арга технолоор боловсруулж, өвөрмөц гоё сайхан
загвартай бугуйвч, хүзүүний зүүлт, ээмэг зэргийг хийж болно. Гагцхүү таны уран сэтгэмж, бүтээлч сэтгэлгээ, нягт
нямбай ажиллагаа л чухал.
Нэг.
Хуйлж ороох аргаар
шүр сувс хийх
Материал багаж:
1. Янз бүрийн эрээн алаг өнгийн цаас. Үүнд өнгөт
сэтгүүлийн цаас, бэлгийн
цаас, чихрийн цаасыг
ашиглаж болно. Цулгай өнгөтэй хийхүү, эрээн алаг хийхүү гэдгээс шалтгаалж цаасныхаа өнгийг сонгоно.
2. Хайч
3. Цавуу
4. Үзэг
харандаа
5. Шугам
6. Утас,
сатуркан утас
7. Зүү
буюу шүдний чигчлүүр
8. Вазелин
9. Өнгийн
хумсны лаак
Хийх зааварчилга:
1. Ямар
хэлбэр, хэмжээтэй сувс шүр хийхээсээ хамаарч цаасаа зүсч бэлдэнэ. Чимэглэлийн
туузан цаас ашиглаж болно.
Шугам харандаа авч шүр хийх хэсгүүдийг хэмжиж шугамдана.
Жишээ нь алаг эрээн өнгөтэй шүр хийнэ гэвэл сэтгүүлийн эрээн хуудас дээр дараах зурагт үзүүлсэн байдлаар хэмжиж
шугамдаж зурна. Зурахдаа тод үзгэн балаар биш харин балын харандаагаар зурах
хэрэгтэй. Хэсгүүдийг 2 см суурьтай гурвалжин хэлбэртэйгээр зурсныг
хараарай.
Зураасын дагуу
хэсгүүдийг хайчилж авна.
1. Шүдний
чигчлүүрт цаасаа нягт хуйлж орооно. Хуйлж ороосон цаасаа амархан сугалж авахын
тулд чигчлүүрийн голыг вазелинаар тосолно. Цаасны төгсгөл хэсэгт цавуу түрхэж
хуйлж наана.
Энэхүү зурагт үзүүлснээр 2 см өргөнтэй
хэмжиж хайчилж хийсэн шүр нь овал хэлбэрийн
нарийхан сувс болно. Хэрэв ийм хэлбэрийн боловч арай урт эсвэл богино
шүр хийхийг хүсвэл гурвалжингийн суурийн уртын хэмжээг 1,5-3,5 см хүртэл хэмжээтэйгээр аваарай.
Хэрэв илүү бүдүүн шүр сувс хийнэ гэвэл цаасныхаа уртыг илүү уртаар авна.
Эсвэл илүү зузаан цаас авна.
Та нар хийгээд үзээрэй. Сонирхолтой загвар гаргаж хийгээд зургаа явуулсан хүмүүст шагналтай шүү.
Өөр олон сонирхолтой аргуудаас суралцахыг хүсвэл санал сэтгэгдлээ бичээрэй. Гайхалтай уран бүтээл хийхэд чинь туслах арга зөндөө байна.
Friday, April 19, 2013
Дэгжин малгай оёж өмсөөрэй.
Малгай нь эмэгтэй хувцас,
костюмны чухал бүрдэл хэсэг юм. Таалагдсан хэлбэр загвартай. Таарч тохирсон
малгай эсгэж, оёж өмсөх нь тийм ч хэцүү бишээ. Энэ удаад та бүхэндээ залуу охид
бүсгүйчүүд хийж өмсөхөд нэн тохиромжтой, хийхэд энгийн боловч загварлаг
стильтэй малгайны эсгүүр, оёх арга тэхнөлөгийг толилуулж байна. Эдгээр малгайг
төрөл бүрийн өнгө, хээтэй матэриалаар хийгээд өөрсдийн таашаал мэдрэмжээр
чимэглээд давтагдашгүй, чамин малгайтай болох боломж байна.
Хэмжээ авах:
Малгайны эсгүүрийг өөртөө тааруулж байгуулахын тулд
толгойны хэмжээ авах шаардлагатай. Хэмжээг авахдаа туузан метрээр толгойны
духны хэсгээр тойруулан бүсэлж хэмжинэ.
1. БЕРЕТЭН МАЛГАЙ
1. Хатуу цаасан дээр өөрийн хэмжээндээ таарах эсгүүрийг сонгож
буулгаж зураад хайчилж бэлдэнэ.
L – Том 61 см
M - Дунд зэрэг 58 см
S – Жижиг 56 см
2.
Сонгосон даавуугаа дөрөв нугалж, дээр нь эсгүүрээ
байрлуулж \даавууны нугалсан хэсгүүдэд эсгүүрийн битүү гэж тэмдэглэсэн талуудыг
давхцуулж тавина\, 1.5 см оёдлын хэмжээ
тавьж зураад эсгэнэ.
3.
Малгайны орой болон хүрээ хэсгүүдэд хяналтын тэмдэглээс
тавина. Тэмдэглээсүүдийг давхцуулан барьж оёно.
4.
Малгайг өнгөн тал руу нь эргүүлж, хүрээ тал руу нь унагаж
индүүднэ. Зурагт үзүүлсэн байдлаар 0.1 см хэмжээгээр ил оёдол оёно.
5.
Малгайны обруч бую эмжээр хэсгийг эсгэхдээ 6 см өргөн,
толгойн тойрог см урттайгаар даавууны үндсэн утасны шугамын дагуу эсгэнэ.
Үүнийгээ уртааш чиглэлд голоор нь нугалж индүүднэ. 2 үзүүрийг нэгтгэж оёод
хагалж индүүднэ.
6.
Хүрээг малгайнд барьж оёхдоо тэмдэглээсийн цэгүүдийг
давхцуулна.
7.
Малгайны дотрын бүрдэл хэсгүүдийг нэгтгэж оёно.
Хэн нэгэн эдгээр малгайг оёж үзвэл зургаа тавьж туршлагаа хуваалцаарай.
Subscribe to:
Posts (Atom)