Saturday, May 11, 2013

Цаасаар хэрхэн гоёл чимэглэл, зүүлт хийх вэ?


Цаасаар гоёл чимэглэлийн зүйл хийх гэж үү? Тэгэлгүй яахав. Гоёл чимэглэлийн зүйлийг заавал алт мөнгөөр хийдэг гэж үү? Цаасан материалаар хаана ч байхгүй гоё сайхан дизайн загвартай эдлэл, чимэг зүүлт, моодны аксессуар, урлагийн бүтээл ч зохион бүтээж хийж болно.

Цаас нь гоёл чимэглэлийн эд зүйлс хийхэд огт тохиромжгүй материал мэт санагдаж болно. Тэгвэл цаасыг янз бүрийн арга технолоор боловсруулж, өвөрмөц гоё сайхан загвартай бугуйвч, хүзүүний зүүлт, ээмэг зэргийг хийж болно. Гагцхүү  таны уран сэтгэмж, бүтээлч сэтгэлгээ, нягт нямбай ажиллагаа л чухал. 

Нэг. Хуйлж ороох аргаар шүр сувс хийх
Материал багаж:
1.      Янз бүрийн эрээн алаг өнгийн цаас. Үүнд өнгөт сэтгүүлийн цаас, бэлгийн цаас, чихрийн цаасыг ашиглаж болно. Цулгай өнгөтэй хийхүү, эрээн алаг хийхүү гэдгээс шалтгаалж цаасныхаа өнгийг сонгоно.
2.      Хайч
3.      Цавуу
4.      Үзэг харандаа
5.      Шугам
6.      Утас, сатуркан утас
7.      Зүү буюу шүдний чигчлүүр
8.      Вазелин
9.      Өнгийн хумсны лаак
                                                           Хийх зааварчилга:
1.      Ямар хэлбэр, хэмжээтэй сувс шүр хийхээсээ хамаарч цаасаа зүсч бэлдэнэ. Чимэглэлийн туузан цаас ашиглаж болно.

Шугам харандаа авч шүр хийх хэсгүүдийг хэмжиж шугамдана. Жишээ нь алаг эрээн өнгөтэй шүр хийнэ гэвэл сэтгүүлийн эрээн хуудас дээр дараах зурагт үзүүлсэн байдлаар хэмжиж шугамдаж зурна. Зурахдаа тод үзгэн балаар биш харин балын харандаагаар зурах хэрэгтэй. Хэсгүүдийг 2 см суурьтай гурвалжин хэлбэртэйгээр зурсныг  хараарай.
Зураасын дагуу хэсгүүдийг хайчилж авна.

1.      Шүдний чигчлүүрт цаасаа нягт хуйлж орооно. Хуйлж ороосон цаасаа амархан сугалж авахын тулд чигчлүүрийн голыг вазелинаар тосолно. Цаасны төгсгөл хэсэгт цавуу түрхэж хуйлж наана.
Энэхүү зурагт үзүүлснээр 2 см өргөнтэй хэмжиж хайчилж хийсэн шүр нь овал хэлбэрийн  нарийхан сувс болно. Хэрэв ийм хэлбэрийн боловч арай урт эсвэл богино шүр хийхийг хүсвэл гурвалжингийн суурийн уртын хэмжээг 1,5-3,5 см хүртэл хэмжээтэйгээр аваарай.
Хэрэв илүү бүдүүн шүр сувс хийнэ гэвэл цаасныхаа уртыг илүү уртаар авна. Эсвэл илүү зузаан цаас авна. 





Та нар хийгээд үзээрэй. Сонирхолтой загвар гаргаж хийгээд зургаа явуулсан хүмүүст шагналтай шүү.
Өөр олон сонирхолтой аргуудаас суралцахыг хүсвэл санал сэтгэгдлээ бичээрэй. Гайхалтай уран бүтээл хийхэд чинь туслах арга зөндөө байна.