Friday, April 19, 2013

Дэгжин малгай оёж өмсөөрэй.


Малгай нь эмэгтэй хувцас, костюмны чухал бүрдэл хэсэг юм. Таалагдсан хэлбэр загвартай. Таарч тохирсон малгай эсгэж, оёж өмсөх нь тийм ч хэцүү бишээ. Энэ удаад та бүхэндээ залуу охид бүсгүйчүүд хийж өмсөхөд нэн тохиромжтой, хийхэд энгийн боловч загварлаг стильтэй малгайны эсгүүр, оёх арга тэхнөлөгийг толилуулж байна. Эдгээр малгайг төрөл бүрийн өнгө, хээтэй матэриалаар хийгээд өөрсдийн таашаал мэдрэмжээр чимэглээд давтагдашгүй, чамин малгайтай болох боломж байна. 

Хэмжээ авах: 


Малгайны эсгүүрийг өөртөө тааруулж байгуулахын тулд толгойны хэмжээ авах шаардлагатай. Хэмжээг авахдаа туузан метрээр толгойны духны хэсгээр тойруулан бүсэлж хэмжинэ.


1. БЕРЕТЭН МАЛГАЙ

1.  Хатуу цаасан дээр өөрийн хэмжээндээ таарах эсгүүрийг сонгож буулгаж зураад хайчилж бэлдэнэ. 
L – Том 61 см
M -  Дунд зэрэг 58 см
S – Жижиг 56 см


2.      Сонгосон даавуугаа дөрөв нугалж, дээр нь эсгүүрээ байрлуулж \даавууны нугалсан хэсгүүдэд эсгүүрийн битүү гэж тэмдэглэсэн талуудыг давхцуулж тавина\,  1.5 см оёдлын хэмжээ тавьж зураад эсгэнэ. 





3.      Малгайны орой болон хүрээ хэсгүүдэд хяналтын тэмдэглээс тавина. Тэмдэглээсүүдийг давхцуулан барьж оёно.
4.      Малгайг өнгөн тал руу нь эргүүлж, хүрээ тал руу нь унагаж индүүднэ. Зурагт үзүүлсэн байдлаар 0.1 см хэмжээгээр ил оёдол оёно.
5.      Малгайны обруч бую эмжээр хэсгийг эсгэхдээ 6 см өргөн, толгойн тойрог см урттайгаар даавууны үндсэн утасны шугамын дагуу эсгэнэ. Үүнийгээ уртааш чиглэлд голоор нь нугалж индүүднэ. 2 үзүүрийг нэгтгэж оёод хагалж индүүднэ.
6.      Хүрээг малгайнд барьж оёхдоо тэмдэглээсийн цэгүүдийг давхцуулна.
7.      Малгайны дотрын бүрдэл хэсгүүдийг нэгтгэж оёно.
8.      Дотрыг малгайнд барьж оёно.

2. КЕПКЭН МАЛГАЙ 










Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. 
Хэн нэгэн эдгээр малгайг оёж үзвэл зургаа тавьж туршлагаа хуваалцаарай.