Tuesday, March 12, 2013
Дэгээ зүүгээр сүлжих гоёлууд
Диваажингийн цэцэгс
Бүх охид дэгээ зүүгээр сүлжиж чаддаг. Тэд сургуульдаа
Технологийн хичээлээрээ сүлжих, нэхэх энэ аргыг заалгадаг бөгөөд аяганы уут,
жижиг цүнх, хүүхдийн бойтог, бээлий зэрэг эд зүйлүүдийг сүлжиж өөртөө
хэрэглэдэг. Дэгээ зүүний сүлжмэл нь хийхэд амархан, материал нь олдоцтойн дээр
энэ аргаар төрөл бүрийн хээ угалз, өнгө чимэглэлтэй хослуулан олон төрлийн
гайхалтай гоё ганган, уран тансаг эд зүйлсийг хийж болно.
Энэ удаад бид дэгээ зүүний сүлжмэлээр гайхалтай сайхан
зүүлт чимэглэл хийх аргатай танилцуулж байна. Та бүхэн эдгээр жишээнээс санаа
авч урнаар сэтгэмжлэн өөрийн гэсэн давтагдашгүй бүтээлээ урлаарай.
Материал багаж: Төрөл бүрийн өнгөтэй, мөн саатай
сүлжмэлийн утас, төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэй шүр сувсууд, гоёмсог торон
болон торгон туузууд, жижиг цагиргууд, дэгээ зүү, гар оёдлын зүү, хайч.
Сүлжсэн цэцгүүдээ ашиглан төрөл бүрийн гоё ганган чимэг зүүлт хийж болно.
Monday, March 11, 2013
Уран хатгамал хийхийн утга учир буюу ...
Орчин үед хэрээсэн хатгамал нь охид, бүсгүйчүүд,
эмэгтэйчүүдийн хамгийн дуртай урлалын нэг болсон нь ажиглагддаг. Бүсгүйчүүд
маань гэртээ амарч байхдаа, тэр ч бүү хэл ажлын байрандаа ч энэ урлалыг шимтэн
хийж байхыг та ч бас цөөнгүй харсан байх. Энэ урлалын юу эь тэгж шимтүүлэн
дурлуулж, сэтгэлийг татдаг юм болоо?
Ер нь аливаа үйл урлал, урлаг, уран бүтээл нь хүний
сэтгэлийг тайвшруулж, урам зоригийг сэргээж, амьдралыг улам өнгөлөг өөдрөгөөр
харахад тусалдаг шидтэй. Тийм ч учраас олон улс оронд “Арт-Терапии” буюу
урлагаар эмчлэх аргыг ихэд хэрэглэх болсон ба энэ хөтөлбөрт уран хатгамал орсон
байдаг. Эмчилгээ, заслын энэ чиглэлийг анх Английн зураач Адриан Хилл үндэслэж
хэрэгжүүлж эхэлсэн байна. Дэлхийн 2-р дайны үед тэрээр шархдаад нэгэн эмнэлэгт
эмчлүүлж байхдаа цаг хугацааг хурдан өнгөрөөх, гйтгарлахгүйн тулд зурж эхэлсэн
байна. Түүнтэй хамт эмнэлэгт хэвтэж байсан бусад өвчтөнүүд ч мөн түүнийг даган
зурж эхэлжээ. Зураг урлал тэдэнд өөрийнхөө бодол санааг илэрхийлэх, айдас,
сэтгэл зовнилоосоо салах, улмаар сэтгэлийн амар амгаланг олох, сэтгэлзүйн
тэнцвэр, тэнхээг олоход тусалдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Нээлттэй хичээл -LOVE CRAFT сэтгүүл
LOVE CRAFT урлал, дизайны шинэ блогоо эхлүүлж байна.
Энэ блог маань манай "Нээлттэй хичээл" - Урлахуйн ухаан сэтгүүлийн үргэлжлэл, өргөсгөл, гүнзгийрэл болж хийгдэж байгаа билээ.
Манай сэтгүүл 2008 оноос эхлэн хэвлэгдэн гарч байна. Нийтдээ дөчөөд дугаар, 3 СД, 6 номыг сэтгүүлийн газраас бэлтгэн гаргасан байна.
Нээлттэй хичээл сэтгүүлийг анх ерөнхий боловсролын сургуулийн Дүрслэх урлаг, Технологи, Дизайны багш нарт зориулан гаргаж байсан. Харин энэ жилээс гар урлал, дизайн сонирхогч бүх хүмүүст зориулсан агуулгатай болж шинэчлэгдэн гарч эхэллээ.
Энэ блог маань манай "Нээлттэй хичээл" - Урлахуйн ухаан сэтгүүлийн үргэлжлэл, өргөсгөл, гүнзгийрэл болж хийгдэж байгаа билээ.
Манай сэтгүүл 2008 оноос эхлэн хэвлэгдэн гарч байна. Нийтдээ дөчөөд дугаар, 3 СД, 6 номыг сэтгүүлийн газраас бэлтгэн гаргасан байна.
Нээлттэй хичээл сэтгүүлийг анх ерөнхий боловсролын сургуулийн Дүрслэх урлаг, Технологи, Дизайны багш нарт зориулан гаргаж байсан. Харин энэ жилээс гар урлал, дизайн сонирхогч бүх хүмүүст зориулсан агуулгатай болж шинэчлэгдэн гарч эхэллээ.
Манай сэтгүүлээс та:
- Хувцасны дизайн
- Хувцасны эсгүүр загварчилгаа
- Оёдлын технологи
- Хос болон дэгээ зүүний сүлжмэл
- Цаасан урлал - оригами
- Уран хатгамал, хэрээсэн , туузан хатгамал
- Шүр сувсан урлал
- Техникийн загвар гэх мэт гар урлалын олон төрлүүдийн нээлттэй хичээлүүдийг сонирхон суралцаж болно.
Та бүхэн Нээлттэй хичээл-Урлахуйн ухаан сэтгүүлийг Улаанбаатар хотод дараах дэлгүүрүүдээс худалдан авч болно.
- Улсын их дэлгүүрийн 6 давхар МАЖЕСТИК номын дэлгүүр
- 3-р хорооллын эцэст байдаг ОРГИЛ дэлгүүрийн 2 давхрын номын дэлгүүр
- ИНТЕР номын дэлгүүр
- МУБИС-ийн А байрны 1 давхрын номын мухлаг болон бусад номын дэлгүүрүүд
Харин орон нутгийн иргэд МОНГОЛ ШУУДАН-гаар захиалан авч болно.
Лавлах утас 99089233
Түүнчлэн СКАЙ ПОСТ шуудан, УЛААНБААТАР шуудангийн хэвлэл захиалгаар захиалан авч болно.
Subscribe to:
Posts (Atom)