Monday, March 11, 2013

Уран хатгамал хийхийн утга учир буюу ...



Орчин үед хэрээсэн хатгамал нь охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн хамгийн дуртай урлалын нэг болсон нь ажиглагддаг. Бүсгүйчүүд маань гэртээ амарч байхдаа, тэр ч бүү хэл ажлын байрандаа ч энэ урлалыг шимтэн хийж байхыг та ч бас цөөнгүй харсан байх. Энэ урлалын юу эь тэгж шимтүүлэн дурлуулж, сэтгэлийг татдаг юм болоо? 
Ер нь аливаа үйл урлал, урлаг, уран бүтээл нь хүний сэтгэлийг тайвшруулж, урам зоригийг сэргээж, амьдралыг улам өнгөлөг өөдрөгөөр харахад тусалдаг шидтэй. Тийм ч учраас олон улс оронд “Арт-Терапии” буюу урлагаар эмчлэх аргыг ихэд хэрэглэх болсон ба энэ хөтөлбөрт уран хатгамал орсон байдаг. Эмчилгээ, заслын энэ чиглэлийг анх Английн зураач Адриан Хилл үндэслэж хэрэгжүүлж эхэлсэн байна. Дэлхийн 2-р дайны үед тэрээр шархдаад нэгэн эмнэлэгт эмчлүүлж байхдаа цаг хугацааг хурдан өнгөрөөх, гйтгарлахгүйн тулд зурж эхэлсэн байна. Түүнтэй хамт эмнэлэгт хэвтэж байсан бусад өвчтөнүүд ч мөн түүнийг даган зурж эхэлжээ. Зураг урлал тэдэнд өөрийнхөө бодол санааг илэрхийлэх, айдас, сэтгэл зовнилоосоо салах, улмаар сэтгэлийн амар амгаланг олох, сэтгэлзүйн тэнцвэр, тэнхээг олоход тусалдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Хожим нь Адриан Хилл уран бүтээлээр хичээллэхийн ач тусын талаар хоёр ном бичсэн бөгөөд анагаах ухаанд урлагаар эмчлэх засал эмчилгээг нэвтрүүлэхийг төлөө маш их зүйл хийсэн байна. 
Урлагаар эмчлэх нь сэтгэл засал, сэтгэл зүйн эмчилгээний цогц аргуудыг багтаасан байдаг. Уран сайхны дүр дүрслэл нь хүний оюун санаанд оршин амьдарч, түүнийг амьлуулан биежүүлснээр эерэг найрамж, нийлэмжит байдалд хүргэж, өөрийн сөрөг “БИ” төсөөллийг өөрчилж, илааршуулдаг. Барималчин, зураач, зохиолч, гар урчуудын уран бүтээлдээ бүтээсэн дүр дүрслэлүүд нь тухайн хүний гадаад ертөнцтэй харилцаж буй харилцааны шинжийг судлаж болох призм болдог.  
Хэрээсэн хатгамал нь нэг талаас хүнд зурах авъас заяагаагүй байлаа ч сэтгэл татам сайхан уран бүтээл хийх боломж олгодог, нөгөө талаас ямар нэг сайн сайхан зүйлийг бэлгэдэж оёдог болохоор түүнд дурлагсад олон байдаг байх. Хэрэв та хатгамал хатгах дуртай бол зураг сонгож авахдаа хэнд, юунд зориулж юуг бэлгэдэж оёх вэ гэдгээ бодож таарна. Зүгээр л оёно гэж байхгүй шүү дээ. Ялангуяа хэн нэгэнд бэлэглэх бол ердийн нэгэн зураг биш, харин тэр хүндээ аз жаргал, сайн сайхныг бэлгэдэж ерөөсөн зураг сонгохыг бодож таарна. 
Манай охид эмэгтэйчүүд хэрээсэн хатгамлын зураг сонгож авахдаа зургийн бэлгэдлийг их анхаардаг болсон. Зүгээр л өөрт таалагдсан зургаа авахын оронд ямар утга учиртайгаар энэхүү урлал бүтээлийг хийх гэж байгаадаа ихээхэн ач холбогдол өгдөг болсон. Үнэхээр хайр дурлал, сайн ханийг дууддаг гэгддэг цээнийн цэцэг худалдан авч оёж буй залуу бүсгүй ирээдүйн сайхан хань нөхөр, жаргалтай амьдралынхаа талаар мөрөөдөн олон хоног сэтгэлээ шингээн урласан бүтээл нь энэхүү өөдрөг сайхан энергээр амилан мөрөөдлийг нь биелүүлэх гүүр болдог бизээ. 
Ийм учраас та бүхэндээ зориулж ямар дүр дүрслэл юуг бэлгэддэг, тэдгээр зураг бүтээлээ гэр орондоо ямар байрлал хэсэгт байрлуулбал фэншуйгийн нөлөө нь хүчтэй байж хүссэн үр дүндээ хурдан хүрэх талаар зөвлөж байна. 

Уран хатгамал хийхийн утга учир буюу Фэнг-Шуйгийн бэлгэдэл
Нэг: Гэр бүлийн аз жаргал, хайр дурлал
 
ЦЭЭНИЙН ЦЭЦЭГ:
Цээнийн цэцэг бол аз жаргал, баяр хөөр, хайр дурлалын цэцэг бөгөөд сайн ханьтай учрахад маш сайн сахиус болдог.
Энэ нь залуу хосын хайрыг ивээдэг хамгийн сайхан бэлгэдэл билээ. Унтлагын өрөө, эсвэл Фэн-шуйгийн хайрын хэсэгт /гэрийнхээ зүүн урд зүгт/ цээнийн цэцгийг дүрсэлсэн зураг-хатгамлаа байрлуулвал энэ нь маш сайн үр дүн үзүүлдэг. Харин үр хүүхэдтэй болсон хойноо энэ зургийг унтлагын өрөөндөө байрлуулах хэрэггүй. Энэ нь эр нөхрийн хууралт, үнэнч биш байдлыг авчирна. Нөхрөөсөө салсан бол эмэгтэй дахин хувь заяаны ханьтайгаа учрахыг хүсч байвал  энэ цэцгийг оёорой.


ХОС НУГАС
Хос нугас, хос өрөвтөс, хос чоно гэх мэт хос амьтад шувуу нь таныг өөрийн хосоо олоход тань тусалж, гэр бүлийн аз жаргалыг бэлгэдэж дууддаг.
Хос чонын зураг айл гэрт байх маш сайн.
Хос мандарин нугас гэр бүлийн үнэнч, бат бөх байдлыг бэлгэддэг.


ХУН
Гоо сайхан, уран тансаг, үнэнч ариун хайрыг бэлгэддэг.

ДЕЛЬФИН
Бардам найдвартай байдал, аюулгүй байдлыг бэлгэддэг. Тэд харилцаанд аз жаргал, ойлголцол, итгэлцэл, зохицлыг  авчирдаг. Хос дельфин гэр бүлийн хосын харилцаанд хамгаалагч, ивээгч нь болж чадна. Хос дельфиний хатгамлыг  гэрийнхээ баруун хойт хэсэг буюу Туслагч ивээгчдийн хэсэгтээ идэвхжүүлэн байрлуулаарай.
САРНАЙ
Сарнайг хайр дурлалын хэсэгтээ /баруун урд/ байрлуулах хэрэгтэй. Энэ нь хайр дурлал, ариун сайхан харилцааг бэлгэддэг.

ЭРВЭЭХИЙ
Хайр дурлал, аз жаргал, баяр баясгаланг бэлгэддэг. Хос эрвээхэйн зураг оёж гэртээ байрлуулахад гэр бүлд арвин их аз жаргалыг авчирна.

 
САКУРА

Амжилт, хайр дурлал, гоо сайхан, залуу насыг бэлгэддэг.

БАЙШИН
Орон байраа томсгох, зуслангийн байшинтай болох, өөрийн гэсэн орон гэртэй болохыг хүсвэл байшингийн зураг сонгож оёорой.  Хэрээсэн хатгамал ч бай, шүрэн урлал ч бай, битүү хатгамал ч бай ялгаагүй, жижигхэн байшин ч байсан орон байрны нөхцлийг сайжруулахад гайхалтай нөлөө үзүүлдэг. 

МОРЬ
Үр хүүхдийг ивээдэг. Хурдан шаламгай, шантрашгүй мятрашгүй зан чанарыг бэлгэдэх ба хүүхдүүд эрүүл энх өсч торнихыг бэлгэднэ. Салхи татуулан давхиж буй морьд амьдралын илүү сайн сайхан болж өөрчлөгдөхийг бэлгэддэг. Хэрэв морины нуруун дээр алтыг бэлгэдсэн дүрслэл хийж тогтоож өгвөл энэ морь танд алдар гавьяа, эд мөнгийг дуудах болно. Унагатай гүү нь эрч хүч, энергийг бэлгэдэж үр хүүхдүүдийг ивээн хамгаалж, эцэг эхийн хайр энэрэл, амьдралын баяр баясгалан, өөдрөг сэтгэл, сайн сайхан бүхнээр дутаахгүй.   

ЧОНО
Гэрийн эзэн, өрхийн тэргүүний сүлд хийморийг бадраадаг. Хос чонын зураг  айлд байхад маш сайн.  


САХИУСАН ТЭНГЭР

Хүүхэдтэй болохыг хүсч байвал сахиусан тэнгэр оёорой. 3 бурханг оёвол мөдхөн жирэмслэнэ.

ТОГОРУУ
Урт нас, аз жаргалтай амар амгалан амьдрал, гоо сайхан, эрүүл мэндийг бэлгэддэг. Түүнчлэн үр удмаар өнөр өтгөн байхыг бэлгэддэг бөгөөд үр хүүхэдтэй болохыг хүсч байвал энэ зургийг оёод гэртээ өлгөөрэй. Хурим болон насны ойн бэлгэнд зориулж оёход хамгийн тохиромжтой.

Мөнгө санхүүгийн амжилт

УСАН ҮЗЭМ
Элбэг хангалуун, хөөр баяртай амьдрал

МӨНГӨНИЙ МОД
Таны бизнес, өрхийн төсөв санхүүгийн бэлгэдэл. Үүнийг зөв оёсон тохиолдолд эд баялагийг бэлгэдэж мөнгө дууддаг. Фэн шуйгээр бол модон дээр сондгой тоотой мөнгөн зоос байх ёстой /эс тэгвэл орлогын үүдийг нээх биш харин хааж орхино/. 9 ширхэг зоос байвал сайн. Мөнгөнөөс гадна модон дээр сондгой тоотой цэцэг байх ёстой. 3 бол сайн. Цэцэг болон зоосыг улаан туузаар модон дээрээ тогтооно. Мөнгөний модоо гэрийнхээ орох хаалганы эсрэг мөнгө байнга орж ирж байхыг бэлгэдэн байрлуулна.

АЛТАН ЗАГАС
Мөнгө санхүүгийн асуудалд амжилт авчирна.

САГСТАЙ ЖИМС
Юугаар ч үл дутагдах элбэг хангалуун амьдралыг бэлгэддэг.


ЗААН
Эд баялаг, сайн сайхныг дууддаг. Аз дуудна, мөнгийг хадгална. Өөрийн хошуугаараа алс холоос эд баялгийг авчирна.

АЖЛЫН АМЖИЛТ, АЛДАР НЭР
 

УС
Албан тушаалын хэсгийн /хойт зүг/ “эзэн”. Хөдөлгөөнтэй буюу урсаж буй ус нь асар их амжилтыг бэлгэддэг. Үүнд тэнгис, нуур, гол, хүрхрээ, загас зэргийг дүрсэлсэн уран зураг оёх хэрэгтэй.

УУЛ
Ивээл, хамгаалалт, тусламжыг бэлгэддэг. Харин хурц шовх оройтой уул, мөн ус голтой уул бүү сонгоорой. Ажил бизнестээ амжилт дуудахын тулд уулыг дүрсэлсэн зургийг хойт зүгтээ ар нуруун талдаа байрлуулбал зохимжтой
 

ТОГОС

Гоо сайхан, элбэг тансаг амьдралыг бэлгэддэг. Мөн алдар нэр, амжилт, азын сахиус болдог. Алдар гавяаны зүг чиг буюу өмнө зүгт байрлуулбал зохино.

УСАН ОНГОЦ
Ажил хэрэгт амжилт авчрах маш майн сахиус. Усан онгоцны хошуу гэрийн хоймор луу чиглэсэн байх ёстой. Хэрэв усан онгоцны тавцан дээр алтыг бэлгэдсэн зүйл байрлуулж тогтоовол түүнийг улам хүчтэй болгодог. Ажил хэргээ амжилттай, санаснаараа бүтээхийг хүсвэл усан онгоц оёорой.



 
 МОРЬ
Салхи татуулан давхиж буй морьд амьдралын илүү сайн сайхан болж өөрчлөгдөхийг бэлгэддэг. Хэрэв морины нуруун дээр алтыг бэлгэдсэн дүрслэл хийж тогтоож өгвөл энэ морь танд алдар гавьяа, эд мөнгийг дуудах болно.

БАР
Муу энергээс хамгаална. Хүч чадлыг бэлгэддэг.









3 comments:

  1. Хэрээсэн хатгамлын иж бүрдлийг авахыг хүсвэл Сандэй плазагийн В-1 давхрын 133


    ReplyDelete
    Replies
    1. сайн байна уу ажлын амжилт хүсье. юм асуух гэсэн юмаа. хэрээсэн хатгамалын нүхтэй даавууг метрлэж зардаг уу хаана байдаг юм бол хэлж туслаач
      урт арвинаар хэрэг болоод байгаа юмаа

      Delete
  2. сайн байна уу ажлын амжилт хүсье. юм асуух гэсэн юмаа. хэрээсэн хатгамалын нүхтэй даавууг метрлэж зардаг уу хаана байдаг юм бол хэлж туслаач
    урт арвинаар хэрэг болоод байгаа юмаа

    ReplyDelete