Tuesday, March 12, 2013

Дэгээ зүүгээр сүлжих гоёлууд

Диваажингийн цэцэгс

Бүх охид дэгээ зүүгээр сүлжиж чаддаг. Тэд сургуульдаа Технологийн хичээлээрээ сүлжих, нэхэх энэ аргыг заалгадаг бөгөөд аяганы уут, жижиг цүнх, хүүхдийн бойтог, бээлий зэрэг эд зүйлүүдийг сүлжиж өөртөө хэрэглэдэг. Дэгээ зүүний сүлжмэл нь хийхэд амархан, материал нь олдоцтойн дээр энэ аргаар төрөл бүрийн хээ угалз, өнгө чимэглэлтэй хослуулан олон төрлийн гайхалтай гоё ганган, уран тансаг эд зүйлсийг хийж болно.
Энэ удаад бид дэгээ зүүний сүлжмэлээр гайхалтай сайхан зүүлт чимэглэл хийх аргатай танилцуулж байна. Та бүхэн эдгээр жишээнээс санаа авч урнаар сэтгэмжлэн өөрийн гэсэн давтагдашгүй бүтээлээ урлаарай.

Материал багаж: Төрөл бүрийн өнгөтэй, мөн саатай сүлжмэлийн утас, төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэй шүр сувсууд, гоёмсог торон болон торгон туузууд, жижиг цагиргууд, дэгээ зүү, гар оёдлын зүү, хайч.
  


Сүлжсэн цэцгүүдээ ашиглан төрөл бүрийн гоё ганган чимэг зүүлт хийж болно.














3 comments:

  1. Та нар өөрсдийнхөө хийсэн бүтээлүүдээс сонирхуулаарай.
    Дэгээ зүүгээр юу сүлжиж сурмаар байна хүсэлтээ бичээрэй.
    Бүгдийг нь зааж өгөхөд бэлэн шүү.

    ReplyDelete
  2. эрэгтэй хүний бээлий нэхэх схем оруулж өгөөч

    ReplyDelete
  3. Дэгээ зүүгээр хүүхэлдэй хийх үү захилагаар 99205620 холбогдоорой

    ReplyDelete